141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Нийслэлийн хэмжээнд 01 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар 01 дүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 261 объектын гал түймэр, 19 аврах ажиллагааны нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top