Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээвэр 39 чиглэлд явна. Шинийн 1, 2-нд буюу хоёрдугаар сарын 2, 3-нд 23 чиглэлд үйлчилгээ үзүүлэх аж. Ингэхдээ 21 аймгийн төв буюу хотуудын чиглэлд үйлчлэх юм.
Харин шинийн 4-нөөс хэвийн үйл ажиллагаандаа шилжиж, 54 чиглэлд үйлчлэх талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчих иргэд их байгаа учир, эрэлт үүсэх өндөр магадлалтай байна.
Сэтгэгдэл ( 0 )