Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг өнөөдрөөс улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Аян эхэлсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ төв, орон нутгийн
Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ангиллын сургалт,сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.
Сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд пийшин, зуухны галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг таниулсан агуулга бүхий сурталчилгааны тараах материал, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн гэр хорооллын айл өрхөд тарааж, ухуулга сурталчилгааг хийх, гэр хорооллын айл, өрхүүдийн пийшин, зуух, уурын зуух зэрэг дулаан үүсгэгч хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )