Эрхэм хүндэт танд Улс түмэнд ээл ивээлтэй усан барс жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлье.
Өлзий гэгээн ард түмний минь өнө эртнээс уламжлан дээдэлж ирсэн цагаан сар бол үндэстний их баяр баясгалан, өрнөн дэлгэрэх ирээдүйг бадраадаг ариун сэтгэлийн өргөн ёслол юм. Тэнгэр хангайдаа сүслэн мөргөж, өвөг дээдсээ дурсан санаж, ахан дүүсээ түшин золгодог ерөөл дүүрэн сар шинийг ертөнц дахиныг гийлгэх шинэ цагийн эхэн хэмээн бэлгэшээнэм.
Цаг төвшин, бүтээл ундрах сайхан жил урган гарлаа. Хууль тогтоох, шинийг санаачлах, баялаг бүтээх алив сайн сайхан үйл бүхэн тань номын ёсоор сэтгэлчлэн бүтэх болтугай.
Мөнх хөх тэнгэр Таныг өнөд ивээг.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Чинбатын УНДРАМ

Сэтгэгдэл ( 2 )
Сайхан амьтан чинь хэн бэ гэсэн чинь...
Gaihlaashdee hhah .