Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бар жилүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 02

Монгол Улсын түүхэнд бар жил хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг хүргэж байна. 
 

  • Монголын анхны төрт улс Хүннүгийн шаньюй Модуны хөвгүүн Лао шаны мэндэлсэн улаан бар жил,
     
  • Сяньби угсааны Муюн Хуан Луут хэмээх шинэ хотоо байгуулсан 342 оны хар бар,
     
  • Монголын дээдэс Жужаны хаант улс байгуулагдсан 402 оны хар бар,
     
  • Уйгурын Ази дахь хамгийн том хот, торгон замын төв Хар балгасыг байгуулж эхэлсэн 750 оны цагаан бар,
     
  • Кидани улсын алдарт хаан Амбагян хаан ширээнд заларсан 918 оны шар бар,
     
  • Хамаг монголын ханд Хотула заларсан 1158 оны шар бар,
     
  • Тэмүүжин Бөртэ хатантай сүй барилдсан 1170 оны цагаан бар,
     
  • Дэлхийн эзэнт гүрэн Их Монгол улс байгуулагдсан 1206 оны улаан бар,
  •  
  • Чингис хаан өрнө дахинд 500 элчээ илгээсэн 1218 оны шар бар,
     
  • Монголын эзэнт гүрний далай их хаан Өгөөдэй анхны албан татварын хууль гаргасан 1230 оны цагаан бар,
     
  • Монголын Бат хаан Каспийн тэнгисийн эрэгт Сарай хотоо байгуулж, Унгар, Польш, Крым, Кавказын нутгыг эзэлж, Дунай мөрний сав газрыг бүрэн эрхшээлдээ буулган авсан 1242 оны хар бар,
     
  • Хубилай сэцэн хаан анхны элчээ аралын Японд илгээсэн 1266 оны улаан бар,
     
  • Юань улсын сүүлчийн Их хаан Ухаант Тогоонтөмөр хааны төрсөн ах хаан Ренчинбалын мэндэлсэн 1326 оны улаан бар,
     
  • Түмэдийн Алтан хаан Түвэдийн хуврагат Далай лам хэмээх цол хайрласан 1578 оны шар бар,
     
  • Оросын элч монголчуудтай нүүр тулсан 1614 оны хөх бар,
     
  • Хотогойдын Омбо-Эрдэнэ хун тайж Оросын хаанд анх цай уулгасан 1638 оны шар бар,
     
  • Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийд байгуулагдаж дууссан 1686 оны шар бар,
     
  • Манжийн хааны зарлигаар Хан Хэнтий уул Бурхан Халдун уулыг тахиж эхэлсэн 1818 оны шар бар,
     
  • Монголын анхны парламент Улсын Дээд, Доод хурал байгуулагдсан 1914 оны хар бар,
     
  • Их Эзэн хааныхаа гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүлсэн 1962 оны хар бар,
     
  • Чингис хаан хаад язгууртны музей нээгдэх 2022 оны хар бар түүхэн жилүүд тохиосон Усан бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж түүхэн үйл хэргийн жил болохыг ерөөж байна.

Эх сурвалж: Академич, түүхч С.Чулуун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(203.91.115.51) 2022 оны 02 сарын 03

burhan halduuniig manjiin haanii zarligaar tahij bsan yum uu yamar balai yum be\n

0  |  0
Top