Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн авто замын товчоодын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэлээ. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хаагаагүй, хэвийн үргэлжилж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлээс орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Иргэд гэр бүл болон хайртай дотнын хүмүүстэйгээ хөдөө орон нутгийг зорих тохиолдол их байна. Товчооны гурван цэг маршрутаар нийслэл хотоос гаргах хөдөлгөөнийг авто тээврийн үндэсний төвийн ажилчид хяналт тавьж байна. Мөн цагдаагийн алба хаагчид иргэдийг аюулгүй зорчуулах, тэр дундаа хүүхдийг аюулгүй тээвэрлэж буй эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгч байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ТЦА-ны алба хаагчид ингэж хүмүүсийг гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж хүний нэр хүндэд халдаж хууль зөрчихөө болихгүй юм уу. Осол аваарь дуудлагаа баримтжуудаг л юм байгаа биз. Хүмүүсийг хүсээгүй байхад үр хүүхэдтэй нь олонд харуулж бичлэг хийгээд байж болохгүй шүү. Тэр тусмаа хувийн гар утсаараа албаны ч юм уу хувиараа ч юм уу ойлгомжгүй бичиж хүмүүүсийг гутаахаа болимоор юм аа.