Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н. Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артёмын хамт замын хөдөлгөөнийг зохицуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэжээ.
Нохойн хамар маш мэдрэг байдаг тул 60-450 см орчим зайд байгаа хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисыг илрүүлэх чадвартай байдаг байна. Тиймээс эдгээрийг тээвэрлэн явж буй болон хэрэглэсэн хүнийг ялган таньж хууль сахиулагчид мэдэгддэг байна.
Артёмын хувьд 1 ой 5 сартай, ОХУ-ын шилдэг албаны ВЕО төрлийн нохойнуудын нэг бөгөөд өвөө нь алдартай дэмбор аварга ажээ.
Сэтгэгдэл ( 0 )