МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун тодорлоо.
Ахлах ахлагч Б.Батчулуун нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагчдын нэг юм.
Тухайлбал, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд гарсан ослын голомтод ажилласан бол 2021 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 16м-ийн гүнд 1753 минутын үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Сэлэнгэ, Төв, Булган аймагт болсон усны ослын дуудлагаар 20 гаруй хоног, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гадаадааас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 130 хоног ажилласан юм.
Ахлах ахлагч Б.Батчулуун нь 2021 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг аврагч”-ийн нэгээр шалгарлаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )