"Халдвар эрс буурвал сурагчдыг 100% танхимаар хичээллүүлнэ"

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна.


Сурагчдын хичээлийн энэ сарын 14-нөөс танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулахаар болсон. Тэгвэл эрдэмтдийн судалгаанд үндэслэж, халдварын тохиолдол эрс буурсан байвал ерөнхий боловсролын сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх  талаар боловсролын яамнаас мэдээллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хоёрдугаар сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулах шийдвэрийг гаргасан. Бидний энэ хаврын хичээлийн жилийн онцлог бол аль болох танхимаар хичээллэх юм. Тиймээс хичээлийн эхний долоо хоногийн хугацаанд эрдэмтдийн судалгааг харж байгаад халдварын тохиолдол эрс багассан байвал хоёр дахь долоо хоногийн цахимаар орох хичээлийг танхимын хэлбэрт шилжүүлэх урьдчилсан төлөвлөгөөг хийж гаргасан" гэлээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн "Нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх нь эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлж, долоо хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд сурагчдын хичээлийг эхлүүлнэ. Халдварын тохиолдол одоо 50 хувиар багассан буюу эрсдэл 50 хувиар буурсан байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.236) 2022 оны 02 сарын 08

Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.

0  |  0
Анандбузар(64.119.29.63) 2022 оны 02 сарын 08

Сурагчдын хичээлийн энэ сарын 14-нөөс танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулахаар болсон. Тэгвэл эрдэмтдийн судалгаанд үндэслэж, халдварын тохиолдол эрс буурсан байвал ерөнхий боловсролын сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх зохицуулалт хийх талаар боовсролын яамнаас мэдээллээ.

0  |  0
Анандбузар(64.119.29.63) 2022 оны 02 сарын 08

боов соролын яам. Эр хүний хүний бэлэг эрхтэн (боов)-ийг хөхдөг байснаа сордог болсон юм уу. Сэтгүүлч нэртэй , мэдлэг муутай юмнууд ичээчээ

0  |  0
Top