ҮНЭЛГЭЭ: 4, 9, 12-р ангийнхан ХАМГИЙН ИХ ХОЦРОГДОЛТОЙ байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Сурагчдын хоцрогдлыг оношлох үнэлгээ" хийжээ. 

Оношлох үнэлгээг 2021 оны 9-10 дугаар сард зохион байгуулж, 755 сургуулийн 2-12 дугаар ангийн давхардсан тоогоор 297 мянган сурагчийг хамруулсан байна. 

Ингэхдээ, 
 

  • Математик
  • Монгол хэл
  • Хүн ба байгаль
  • Байгалийн ухаан
  • Нийгмийн ухаан
  • Англи хэл
  • Сонгон судлах 6 хичээлээр оношилжээ. 

Анги тус бүрээр
 

  • 2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй
  • 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.

Судлагдахуун тус бүрээр

 

  • Англи хэлний хичээлийг 34,2 хувь
  • Монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна.
     


 

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр ангид элсэгчдийг үнэлж байх бөгөөд 5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойлох юм.

Эхний жилийн гарааны үнэлгээнд 323 сургуулийн 23462 сурагчийг хамрууллаа. Үнэлгээнд хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос дунджаар 83 оноо авсан байна.

Сурагчдын дундаж үнэлгээг хөгжлийн чиглэл тус бүрээр авч үзвэл,
 

  • Нийгэмшихүйн хөгжил 65 хувь
  • Бие бялдрын хөгжил 56 хувь
  • Танин мэдэхүйн хөгжил 61 хувьтай байв.

Гарааны үнэлгээг бүсчилсэн байдлаар авч үзвэл,
 

  • Төвийн бүсийн сурагчид 61.5 хувь
  • Баруун бүсийн сурагчид 60.4 хувь
  • Зүүн бүсийн сурагчид 64.1 хувь
  • Хангайн бүсийн сурагчид 58.7 хувь
  • Улаанбаатар хотод 60.6 хувь байна.

ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ 3R
 

  • Эргэн холбогдох /Reconnection/
  • Нөхөх /Recovery/
  • Тогтворжуулах /Resilence/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.156) 2022 оны 02 сарын 08

Эдгээр ангиудын хичээлийн агуулгад анхаарлаа хандуулж, үнэлгээ хийх хэрэгтэй

0  |  0
Top