Л.Энх-Амгалан сайд өнөөдөр эцэг, эхчүүдтэй ЦАХИМ УУЛЗАЛТ хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Бүх шатны боловсролын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийхээр болжээ. 

Онлайн уулзалт өнөөдөр (2022.02.10) 19:00 цагаас болох ба ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхэдтэй бүх эцэг, эхчүүд оролцох боломжтой.
 

  • Хоцрогдлын түвшин аль ангид ямар хэмжээнд хүрсэн
     
  • Ямар хичээлийн аль агуулга дээр анхаарах шаардлагатай
     
  • Сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо
     
  • Сурагчдад аав ээжийнх нь үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг гээд олон чухал асуудлаар санал солилцох болно.
     


 

Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг, эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид
 

Дараагийн ээлжинд Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top