Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах нэгдсэн бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-ний өдөр болж, өөрчлөгдсөнийг мэдэгдэж байна.
Тавигдах шаардлага:
Онцгой байдлын ерөнхий газарт 2022 оны 2 дугаар сарын 14, 15-ны өдөр нэгдсэн бүртгэл, судалгаа явагдаж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх юм.
Бүрдүүлэх материал:
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.
Жич: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн иргэдийн нөөц байгаа тул сонгон шалгаруулалтад тус аймгийн иргэдийг оролцуулахгүйг үүгээр мэдэгдье. Нэр дурьдсан 9 аймгаас бусад төв, орон нутгийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2022 оны 2 дугаар сарын 14, 15-ны өдөр 09:00-17:00 цагт бүртгэнэ, хоцорсон тохиолдолд бүртгэхгүйг мэдэгдье.
Санамж: Тавигдах шаардлага, бусад шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй тул төв, орон нутгаас бүртгүүлэх гэж ирсэн иргэдийн замын болон бусад зардал, шаардлага ханган бүртгүүлээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцээгүй иргэний гаргасан зардлыг Онцгой байдлын байгууллага хариуцахгүй болно.
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )