Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэлийг II сарын 18-24-нд зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Засгийн газрын хуралдаанаар хоёрдугаар сарын 14-нөөс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээхээр болсон. Ингэхдээ гурван настай хүүхдийг цэцэрлэгт нэмэлт элсэлтээр авна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн билээ.

Дээрх шийдвэр хэрхэн хэрэгжих талаар Нийслэлийн боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

Тэрбээр "2021-2022 оны хичээлийн жил эхлэх үед 4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж байсан бол хоёрдугаар улирлаас гурван настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. Ингэхдээ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, өмнө нь буюу хоёр настай байхдаа улсын цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ хоёрдугаар сарын 14-нөөс явах эрхтэй.

Мөн 2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(202.126.88.66) 2022 оны 02 сарын 10

2019 оны хүүхдүүдийг авахгүй бол 2 настай хүүхдийн ээжид нь жилийн 1 хүүхдэд зарцуулдаг төсөв мөнгийг нь өгөх хэрэгтэй

0  |  0
Чимэд(124.158.66.6) 2022 оны 02 сарын 10

Тамирчид дэлхийн том тэмцээнд орж байгаа бол мэдээж асар том хариуцлагатай орлцож байгаа. Ийм үедээ сайн дураараа допинг ууна гэж хэзээч байхгүй.Угаас допинг босч ирсэн нь тодорхой зорилготой тамирчинд мэдэгдэхгүйгээр хорлодог ажил газар авчээ.Хорлож чадаж байна уу гэвэл чадаж байнаа.

Top