Чингэлтэй дүүрэг Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсэн байгуулагдсан бөгөөд энэ жил дүүргийн түүхэн 30 жилийн ой тохиож байна.
Үүнтэй холбогдуулан түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гардуулан өглөө.
Тэрээр дүүргийн түүхт 30 жилийн ойн хүрээнд багш, сурагч, эцэг эхчүүдийн оролцоог хангасан ажлуудыг санаачлан зохион байгуулж хамтран бүтээлч ажил санаачлан, идэвх зүтгэлтэй ажиллахыг сургуулийн удирдлагуудад хандан хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )