Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэж байна.
Их, дээд сургуульд элсэн орохдоо өгөх сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авна. Ингэхдээ зургаа болон арванхоёрдугаар сард авч, энэ дагуу их дээд сургуулиуд ч өвлийн элсэлт авдаг болох аж.
БҮТ-ийн дарга Л.Ганбат "Урьдчилсан тооцооллоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын эхний шатыг зургадугаар сард зохион байгуулна. Зургадугаар сарын 19-нд энэ хичээлийн жилийн амралт эхэлнэ. Үүнтэй уялдуулаад зургадугаар сарын 20-30 хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тодорхой товыг удахгүй олон нийтэд нээлттэй зарлана.
Хоёр дахь удаагийн шалгалтыг 12-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахтай холбогдуулан оюутныг элсүүлэх журамд нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа. Үүнийг дагаад их, дээд сургуулийн элсэлт хоёр удаа болно гэсэн үг. Хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан. Одоо нэмэлтээр өвлийн элсэлт авах систем рүү шилжиж байна" гэлээ.
Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн талаар "Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил 12-р ангиа төгсөж буй 33 мянга орчим сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жилүүдэд төгссөн, дахин ЭЕШ өгөх гэж буй шалгуулагчид өнөөдрөөс ирэх сарын 14-нийг хүртэл хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 5800 төгрөгөөр явагддаг бол Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хураамж төлбөргүй" гэсэн юм.
2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны өнөөдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ
Сэтгэгдэл ( 0 )