Боловсролын үнэлгээний төв (ҮТ)-өөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
БҮТ-ийн дарга Л.Ганбат "Монгол хэл, бичгийн шалгалтыг эх хэлний хэрэглээний түвшинг сайжруулах, чанаржуулах зоригоор авч байгаа. Энэ шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайн шалгалтад хамрагдаад босго оноогоо даваагүй болон тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй суралцагчдад боломж олгох зорилгоор Монгол, хэл бичгийн шалгалтыг 5 дугаар сард дахин зохион байгуулна. Хэрэв хоёр удаагийн Монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноог даваагүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжгүй гэсэн үг. Босго оноог 400 байхаар төлөвлөж байна. энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй дахин хүргэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог олон улсын шалгалтын оноотой дүйцүүлэх журам гарсан. Үүнтэй холбогдуулан Монголд Олон Улсын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийн суралцагчид болон гадаадын орнуудад суралцаж байгаа, журамд заагдсан хичээлүүдийн шалгалтыг өгсөн суралцагч өөрийн хүсэлтийн дагуу ЭЕШ өгөхгүй байж болно. Өөрөөр хэлбэл, Олон Улсын шалгалтынхаа дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх байдлаар дүнгийн тодорхойлолтын үндсэн дээр дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )