Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 7 хоногийн хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар ажиллаж, 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, 1 иргэн угаартсан байна.
Аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн зохион арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )