Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Танхимын сургалтад шилжих тухай “А/38 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын шуурхай штабын орлогч даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай“ 229 дүгээр үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай “А/49 дүгээр захирамжийн хүрээнд тус дүүргийн харьяа Их дээд сургууль, МСҮТ, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан Коронавируст (Ковид-19)-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс хамтран зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 84 байгууллагад боловсролын хяналтын чиглэл болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт хийж, зөвлөн туслаж ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )