БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд 1052 иргэнээс И-мэйл ирүүлжээ

2022 оны 02 сарын 15

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "ЁС ЗҮЙН ЖИЛ" болгон зарласан.

Энэ хүрээндээ сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.

Өчигдрөөр тасалбар болгосон захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ гэж БШУЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top