Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь ДТМ /шилжих хөдөлгөөнийг тандах/ аргачлалыг 2008 оноос хэрэглэж ирсэн ба Үндэсний статистикийн хороо тус аргачлалыг 2019 оноос ашиглан бүх аймгуудыг хамруулсан бодит тоон мэдээллийг цуглуулах ажлыг ажлыг эхлүүлэн, эхний үр дүнгүүдээ танилцуулан ажиллажээ.
Энэ удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тус аргачлалыг ашиглаж нийслэлийн хүн амын бодит тоон мэдээллийг цуглуулахаар болсон билээ. Энэ нь хот төлөвлөлт, онцгой байдлын үед яаралтай арга хэмжээ авах, хотод шилжин ирсэн иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар шийдвэр гаргахад баримт нотолгоонд суурилсан тоон мэдээллээр хангах ач холбогдолтой юм.Сургалтыг ОУШХБ-ынхөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг, Үндэсний зөвлөх Г.Гэрэлтогтох нар удирдан явууллаа.
Сургалтаар ДТМ хөдөлгөөнийг тандах аргачлал ба Олон улсын жишээ, хэсгийн ахлагчийн үүрэг хариуцлага, асуулга нөхөх аргачлал, судалгааны асуулгын бүрэлдэхүүн хэсгүүд ба хариултын сонголтууд, Кобо программын тоймын тухай мэдээлэл өгч, дасгал ажиллан, хэсгийн ахлагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 0 )