ЕБС-ийн хичээл эхлэх цагийг ӨӨРЧЛӨХ санал асуулга эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан авто замын ачаалал нэмэгдсэн.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн замын ачаалал үүсэхэд хамгийн их нөлөөлж байгаа 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхэд иргэдээс санал асуулга авахаар боллоо. 

Тодруулбал, Их тойруу болон яармагийн хэсгийг хамарсан 59 сургуулийн хичээл эхлэх цагийг 15 минутын зайтай зөрүүлэх аж. Эдгээр 59 сургуульд нийт 85 мянга орчим хүүхэд суралцаж байгаагийн 23.952 буюу 28,1 хувь нь такси, хувийн унаагаар сургуульдаа ирж, очдог байна. Тиймээс дээрх зохицуулалтыг авч хэрэгжүүлснээр замын ачаалал 12,5 хувиар буурна гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан аж. 

Үүн дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсруулсан байна. 

Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг.

Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

1. Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
 

  • Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
     

2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
 

  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00


07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

Санал асуулга өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Та дараах холбоосоор саналаа өгөх боломжтой. 

 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ
 

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1

БЗД

БҮС - I

21-р сургууль

 

8:15

 

13:45

2

БЗД

84-р сургууль

7:45

 

13:15

 

3

БЗД

БҮС - II

33-р сургууль

7:45

 

13:15

 

4

БЗД

48-р сургууль

 

8:15

 

13:45

5

СБД

БҮС - I

1-р сургууль

7:45

 

13:15

 

6

СБД

ӨЗБЛАСургууль

 

8:15

 

13:45

7

СБД

БҮС - II

31-р сургууль

7:45

 

13:15

 

8

СБД

6-р сургууль

 

8:15

 

13:45

9

СБД

БҮС - III

45-р сургууль

7:45

 

13:15

 

10

СБД

11-р сургууль

9:00 

11

СБД

БҮС - IV

Байгаль эх лицей сургууль

 

8:15

 

13:45

12

СБД

2-р сургууль

7:45

 

13:15

 

13

СБД

Монгол Улсын Консерватори

7:45

 

13:15

 

14

СБД

БҮС - V

МУБИС - ЕБС

7:45

 

13:15

 

15

ЧД

БҮС - I

5-р сургууль

7:45

 

13:15

 

16

ЧД

50-р сургууль

 

8:15

 

13:45

17

ЧД

БҮС - II

23-р сургууль

7:45

 

13:15

 

18

ЧД

24-р сургууль

 

8:15

 

13:45

19

ХУД

БҮС - I

18-р сургууль

7:45

 

13:15

 

20

ХУД

15-р сургууль

 

8:15

 

13:45

21

ХУД

БҮС - II

52-р сургууль

7:45

 

13:15

 

22

ХУД

75-р сургууль

 

8:15

 

13:45

23

ХУД

БҮС-III

130-р сургууль

7:45

 

13:15

 

НИЙТ

14

9

14

9

 

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
 

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

 
 

1

БЗД

БҮС - I

И-Эс-Эм

7:45

 

 

13:15

 

 

2

БЗД

Кириллица

 

 

9:00

 

 

 

3

БЗД

БҮС - II

Оюунлаг

7:45

 

 

13:15

 

 

4

БЗД

 Уудам монгол

 

 

9:00

 

 

 

5

БЗД

БҮС - III

Шинэ монгол

7:45

 

 

13:15

 

 

6

БЗД

Төгсдэлгэрэх

 

8:15

 

 

13:45

 

7

БЗД

БҮС - IV

Шилдэг

 

 

9:00

 

 

 

8

БЗД

Их засаг лицей

 

 

9:00

 

 

 

9

БЗД

БҮС - V

Эрхэм баян эрдэм

 

 

9:00

 

 

 

10

БЗД

Гёте

 7:45

 

 

13:15

 

 

11

БЗД

БҮС - VI

Оюуны-Оньс

 

 

9:00

 

 

 

12

СБД

БҮС - I

Логарифм

7:45

 

 

13:15

 

 

13

СБД

Үй цай

 

8:15

 

 

13:45

 

14

СБД

БҮС - II

Сант

7:45

 

 

13:15

 

 

15

СБД

Улаанбаатар элит

 

8:15

 

 

13:45

 

16

СБД

БҮС - III

Шинэ үе

 

8:15

 

 

13:45

 

17

СБД

БҮС - IV

Эрдэмтөгс

 

 

9:00

 

 

 

18

СБД

Сэлбэ

 

 

9:00

 

 

 

19

СБД

БҮС - V

Дойче шуле

 

 

9:00

 

 

 

20

СБД

Кинг кидс

 

8:15

 

 

13:45

 

21

СБД

БҮС - V

Эрдмийн уурхай

 

 

9:00

 

 

 

22

СБД

Хаан эрдэм

 

 

9:00

 

 

 

23

ЧД

БҮС - I

Тусгал

 

 

9:00

 

 

 

24

ЧД

Олонлог

 

 

9:00

 

 

 

25

ЧД

БҮС - II

Оюут

 

8:15

 

 

13:45

 

26

ЧД

Олонлог эгзэ

7:45

 

 

13:15

 

 

27

ХУД

БҮС - I

Орчлон сургууль

 

 

9:00

 

 

 

28

ХУД

Хобби сургууль

 

 

9:00

 

 

 

29

ХУД

БҮС - II

Оргил сургууль

 

 

9:00

 

 

 

30

ХУД

Монгол билиг оюун сургууль

 

 

9:00

 

 

 

31

ХУД

БҮС- III

Орхон Хасү сургууль

 

 

9:00

 

 

 

32

ХУД

БҮС - IV

Шинэ Монгол Харумафүжи сургууль

7:45

 

 

13:15

 

 

33

ХУД

Бритиш сургууль

 

 

9:00

 

 

 

34

ХУД

БҮС -V

Сакура сургууль

 

 

9:00

 

 

 

35

ХУД

Солонго Эс Эф сургууль

 

 

9:00

 

 

 

36

ХУД

БҮС - VI

Жет тэмүүлэл сургууль

 

 

9:00

 

 

 

НИЙТ

8

6

22

8

6

 

 

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цаг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу 08:00 цаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top