Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дүүргийн салбар зөвлөл хуралдлаа.
Энэ удаагийн хурлаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тухай Засаг даргын захирамжийг танилцуулж, 2022 оны гүйцэтгэлийн тусгайлсан төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Зөвлөлийг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл ахалдаг бөгөөд гишүүдэд Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан хэлтсийн дарга нар болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Боловсролын хэлтэс, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн төв, Биеийн тамир, спортын хороо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Итгэлийн оч НҮТББ-ын төлөөлөл багтдаг юм. Энэ удаагийн хуралд биечлэн оролцох боломжгүй зарим гишүүд цахимаар оролцож мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд энэ оны гүйцэтгэлийн тусгайлсан төлөвлөгөөг 6 зорилтын хүрээнд 23 заалттай боловсруулж, ажил бүрийг эзэнжүүллээ.
Хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангах, боловсрол олгох, барилга байгууламж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт бэлтгэх, эрүүл мэнд, хүний хөгжлийг дэмжих зэрэг бүхий л чиглэлээр чухал ажлууд тусгагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )