ЧД: Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад талархал илэрхийллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17
Чингэлтэй дүүрэг Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсэн байгуулагдсан бөгөөд энэ жил дүүргийн түүхэн 30 жилийн ой тохиож байна.
Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг хүлээн авч талархал илэрхийлэхийн сацуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг гардуулан өглөө.
 
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс эхлэн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудад талархсанаа илэрхийллээ.
 
Ковид-19 цартахлын хүнд нөхцөл байдалд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, эрүүл энхийн манаанд зогссон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дүүргийн ард иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн, цаашдын ажилд амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top