Валлония-Брюсселийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас DUO-Бельги /Валлония-Брюсселийн тэтгэлэгт хөтөлбөрт  /DUO-Belgium/Wallonia-Brussels/ 2022 оны хоёрдугаар сарын 14-өөс 2022 оны дөрөвдүгээр сарын 28 хүртэл бүртгүүлэх боломжтой болсныг мэдэгдлээ.

DUO-Бельги/Валониа-Брюссель хөтөлбөрийг Бельги/Валониа-Брюссель болон Азийн АСЕМ-ын гишүүн орнуудын хооронд профессор/судлаачдын солилцоог дэмжих зорилгоор Судалгаа, Дээд Боловсролын Академи (ARES) удирдан явуулдаг.

DUO-Бельги/Валлониа-Брюссельд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Азийн их сургуулийн профессорууд/судлаачид Бельги/Валониа-Брюссельтэй солилцоо хийх санхүүгийн дэмжлэг авах боломжтой.

DUO-Бельги/Валлониа-Брюссель 2022 хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй лавлах бол дараах хавсралтаас авна уу.

1. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Ерөнхий тайлбар

2. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Өргөдлийн маягт

Мөн та DUO-Бельги/Валлониа-Брюсселийн тэтгэлэгт хамрагдахтай холбоотой мэдээллийг ARES-ийн вэб сайтаас https://www.ares-ac.be/en/relations-internationales/asem-duo-grant эсвэл ASEM-DUO-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас авах боломжтой. http://www.asemduo.org вэбсайтаас.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top