Бээжин Жанчхүүд байрлах олимпийн уралдааны гурван талбайн хооронд зорчигч тээвэрлэлтийн ажлыг хурдны галт тэрэгний Жинь Жан компани хариуцан гүйцэтгэж байна. Өвлийн олимпийн зорчигч тээврийг хариуцсан таван баг ажиллаж байгаа ба тэд нийт 40 удаагийн аяллыг хийх аж. Хурдны галт тэрэгний жолооч, арчлагч, засварчин, үйлчлэгч зэрэг хүмүүс 24 цагийн турш ээлж жижүүр хуваан олимпийн үеийн аяллын хэвийн байдлыг баталж байна. Мөн хурдны галт тэрэгний гадна дотор орчинд өвчин халдварын эсрэг ариутгал халваргүйжүүлэлтийн ажлыг дүрэм журмын дагуу хийсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )