Цэцэрлэгийн бага бүлгийн ЦАХИМ БҮРТГЭЛ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг цэцэрлэгт бүртгэх бүртгэл өнөөдрөөс (2022.02.18) эхэлж байна. 

Энэ сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулах ба нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр явуулна. Харин орон нутгийн хувьд бүртгэлийг тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулах юм. 

Цахим бүртгэл, элсэлтийн зөвлөмжтэй танилцана уу!
 

Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр явуулна. 

Эхлэх хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг

Дуусах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг


Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.

Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn и-мэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батгэрэл очирбат(66.181.161.47) 2022 оны 02 сарын 19

2018онд төрсөн хүүхдээ яаж бүртгүүлэх вэ ? цэцэрлэгт явуулмаар бна хэдэн жил ковид гээд бүртгээгүй одоо бүүр 18оны хүүхдүүүдийг тоохгүй юмаа улсын цэцэрлэг оруулхад ямар хэцүү юм бэ

0  |  0
Top