Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар танилцаж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсож ярилцлаа.
Дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нь 2011 онд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв” нэртэйгээр байгуулагдаж байсан. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 46 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар сүлжмэл, мод модон эдлэл, зөөлөн оёдол, арьсан эдлэл, төмөр хийц, бэлэг дурсгал, арьсан урлал, үндэсний хувцас, асар майхан зэрэг бүх төрлийн 805 жижиг, дунд үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэн үйлдвэрлэлийн зориулалттай хоёр байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэр эрхлэгчид ажлын байрны хувьд сэтгэл хангалуун явдгаа энэ үеэр илэрхийлээд санал солилцож, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байгаад талархал илэрхийллээ
Сэтгэгдэл ( 0 )