МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт ШААРДЛАГА хүргүүллээ

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

MҮЭХ-ноос өнөөдөр /2022.02.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нэг хэсэг хүмүүс гурван хувийн хүүтэй зээл авдаг. Цалингаас цалингийн хооронд амьдардаг эгэл жирийн ард түмэн цалингийн зээл, хэрэглээний зээлээ 24-36 хувь буюу арав дахин их өндөр хүүтэй зээл авдаг байдал бий болсон.

МҮЭХ-оос эрх мэдэл, ажил, албан тушаал, бизнес улс төрийн олигархи бүлэглэлүүд гурваас найман хувийн зээлийг авдаг үндсэн зээлийн төлбөрийг эхний хоёроос гурван жил төлдөггүй нөхцөлтэй, барьцаагүй зээл авдаг. Эгэл жирийн иргэдийн цалингийн, хэрэглээний зээлийг судалж үзэхэд банкнуудын дундаж хүү жилийн 19 хувь байна. Бизнесийн зээлийн дундаж хүү 20, цалингийн зээлийн хүү 12-18 хувьтай. Иргэд банкнаас зээл олгохгүй тохиолдолд банк бус санхүүгийн байгуулгаас жилд 36 хувийг хүүтэй зээл авч байна.

Одоо 12, 15, 18 хувийн хүүтэй байгаа цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах дээд тал нь жилдээ 9.9 хувь болгох шаардлага тавьж байна. 18-19 хувь байгаа хэрэглээний зээлийг сарын нэг хувиас дээшгүй, жилдээ 12 хувь болгох. Бизнесийн зээл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийг 1.5-аас дээшгүй хэмжээнд хүргэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна” гэлээ.  

Бэлтгэсэн: Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МҮЭ ичиг ичиг(202.9.46.254) 2022 оны 02 сарын 18

Ишш хөөрхий боловсролгүй хүмүүс , барьсан бичгий нь хардаа. Хүү гэдгээ 2 удаа бичиж ха ха ха .

0  |  0
Top