Хариуцлагатай нарийн бичгийн даргаар С.Өлзийбаярыг томиллоо

2022 оны 02 сарын 18


Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн даргаар сэтгүүлч С.Өлзийбаярыг томиллоо.

Тэрбээр 2010 онд МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн ангийг төгсөн, “Өдрийн сонин”-д сэтгүүлч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн. 

Энэ хугацаанд “Нийслэл таймс” сонинд Эрэн сурвалжлах албаны дарга, “Үндэсний мэдээ" сонинд Хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Zindaa.mn” сайтад Нийгэм, соёлын албаны дарга, “Өглөөний сонин”-д Эрэн сурвалжлах албаны даргаар тус тус ажиллаж ирсэн байна.

С.Өлзийбаяр нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллахдаа эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичиж ирсэн уран бүтээлч юм. Түүний сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмэр, авьяас чадварыг үнэлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг-2021” оны шилдгийг шалгаруулах наадмын “Сонины шилдэг сэтгүүлч”-ээр тодорсон манай шилдэг сэтгүүлчдийн нэг юм. Сэтгүүлч С.Өлзийбаярын цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье. 

 

“Өглөөний сонин”-ы редакци

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top