“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр (2022.02.18) оролцож салбарын мэдээллийг орон нутгийн удирдлагуудад өглөө.
Гэрээний биелэлтийг 100 оноогоор дүгнэхэд аймгууд 53.3-94.1 хувьтай үнэлэгджээ.
Дундаж онооны зөрүү 40 хүртэл буюу их байгаа нь аймаг, нийслэлийн ажил харилцан адилгүй ялгаатай байгааг харуулж байна.
Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Дундговь, Хэнтий, Завхан 90-ээс дээш оноогоор, Баянхонгор, Баян-Өлгий аймаг 50 гаруй оноогоор, бусад аймгууд 70-89 оноогоор үнэлэгдсэн.
Насан туршийн боловсролын үйл ажиллагааг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил хийгдээгүй, орон нутгийн зүгээс багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдэнд орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэх талаар үр дүнд хүрсэн ажлууд аймаг, нийслэлийн аль алинд нь хийгдээгүй байгаад анхаарч ажиллах нь зүйтэй.
Өмнөх жилүүдийн хамтын ажиллагаанд зөв дүгнэлт хийх нь энэ жилийн хамтын ажиллагааг илүү сайжруулахад чухал нөлөө үзүүлэхийг салбарын сайд онцоллоо.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл ( 0 )