БҮТ: ЭЕШ-д шалгуулагч хоёроос дээш хичээл сонгож, бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хаягаар явагдаж байна. Энэ удаагийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Шалгуулагчид бүртгэлийн хугацаанд дараах 10 хичээлээс сонгоно. Ингэхдээ нэг шалгуулагч хоёроос дээш хичээл сонгох шаардлагатай аж. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр бүртгэл баталгаажих болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтад сонгох боломжтой хичээлүүд:

 

  • Математик
  • Монгол хэл
  • Нийгэм судлал
  • Англи хэл
  • Физик
  • Хими
  • Биологи
  • Газарзүй
  • Орос хэл
  • Түүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top