Олон улсын нислэгийн ЗУНЫ ХУВААРЬ гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Энэ оны зуны буюу гуравдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг гаргажээ. 

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм.

Жич: КОВИД-19 цар тахлаас шалтгаалан хилээ хаагаад байгаа БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Гуанжоу, Тяньжин, Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, БНСУ-ын Бусан зэрэг чиглэл нь хил нээгдэж, хориг арга хэмжээ цуцлагдсан тохиолдолд нислэг үйлдэгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top