Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган” энэ сарын 23, 24-нд болно. Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх чуулгантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, “Хөх сувд” мөсний баярын бэлтгэл ажлын хангуулах, болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.
Сэтгэгдэл ( 0 )