ЧИНГЭЛТЭЙ: Цахилгаан шатуудад үзлэг шалгалт хийж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 20
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны 6 СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй 2 байрны 2 цахилгаан шатанд үзлэг шалгалт хийлээ.
 
Дээрх үзлэг, шалгалтын хүрээнд ачааны 2 цахилгаан шат ажиллагаагүй, хүн тээврийн 1 цахилгаан шатны сальник гоожсон тул ажиллагааг зогсоосон байна. Мөн 4 цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-т мэдэгдэж магадлал хийлгэхээр болжээ.
 
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг СӨХ-үүдэд тараан, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрт наан байршуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top