“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022 оны 6 сарын 20-22 ны өдрүүдэд Монгол улсад 7 дах удаагаа зохиогдоно (https://www.icosc2022.org/).
Энэ хуралд Америк, Канад, Австри, Хятад, Франц, ОХУ, Колумб зэрэг орнуудын тэргүүлэх их сургуулиудын профессорууд оновчлолын онол, хэрэглээний математикийн орчин үеийн чиглэлүүдээр гол илтгэлүүдийг тавьж оролцохоор уригдаад байна. Хурал зөвхөн оновчлол төдийгүй тооцон бодох, симмуляци, хэрэглээний математикийн эдийн засгийн болон бусад салбарууд дахь чиглэлүүдийг мөн хамарна.
Оновчлолын энэхүү хурлыг 2002-2019 онуудад Улаанбаатар хотод зохион байгуулж ирсэн бөгөөд уг хуралд гадаадын 17-25 орны 250 гаруй, дотоодын 300 орчим төлөөлөгчид оролцож, хурлын үр дүнгээр гарсан бүтээлүүд нь Worldscientific, Springer, Taylоr-Francis хэвлэлийн газруудад тус тус хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болсон төдийгүй шалгарсан илтгэлүүд WoS индекстэй “Optimization Letters”, “Optimization” “Global Optimization” зэрэг сэтгүүлүүдийн тусгай дугаарт хэвлэгдэж байсан юм.
Энэ удаагийн хуралд тавигдаж шалгарсан илтгэлүүдийг Springer-ийн тусгай дугаарт “Optimization, Simulation and Control” нэртэйгээр ном болгон хэвлүүлэхээр төлөвлөсөн болно.
Эрдэмтэн судлаачид та бүхэн энэхүү хуралд илтгэл тавин өргөнөөр оролцоно уу. Доорх хаягаар орж бүртгүүлнэ үү. https://www.icosc2022.org/
Эрдэм мэдлэг түгэн дэлгэрэх болтугай
Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Сэтгэгдэл ( 0 )