Баянзүрх дүүрэг сургагч багштай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Илтгэх индрийн ирээдүй ТББ хамтарч дүүргийн хэмжээнд "Сургагч багш" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:

"Сургагч багш хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд онцгойлон талархал илэрхийлье. Мөн хамтарч ажилласан Илтгэх индрийн ирээдүй ТББ-ын хамт олонд баярлалаа. Өмнө нь дүүргийн хэмжээнд сургагч багш бэлдэж, үүний хүрээнд иргэдэд шаардлагатай сургалтуудыг орж, хамтарч ажиллаж байсан удаагүй. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуус төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо нээлттэй илэрхийлэх зэргээс эхлээд олон ач холбогдолтой" гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 8 залууг 1 жилийн турш бэлдсэн бөгөөд тэд албан ёсоор сургагч багш болсон. Бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд дүүргийн бүх хороодын иргэдэд төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй орно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top