ОРХОН: Судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа хийж байна

2022 оны 02 сарын 21

Орхон аймаг дахь БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасагтаа ангиографийн аппаратыг байршуулж, судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа хийж байна.

Ангиографийн шинжилгээ гэж юу вэ?

Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.

Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологиудын нэг юм.

 

Эх сурвалж: Орхон аймгийн Эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top