2019 онд төрсөн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр хоёрдугаар сарын 18-24-ний хооронд явуулж байна.
Элсүүлэх ажлыг санамсаргүй түүврийн аргаар хийх ба 25-ны 09.00 цагт бүртгэлтэй гар утасны дугаарт мессеж очих юм байна.
Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх насны 35 мянган хүүхэд бий. Тэднээс санамсаргүй түүврийн аргаар 10 мянга нь цэцэрлэгт явах эрхтэй болох юм.
Төрийн өмчийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа учраас нээлттэй элсэлт зохион байгуулж буй. 2021-2022 оны хичээлийн жилд 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь цэцэрлэгийн насны хүүхдийн тоотой харьцуулахад хангалтгүй байгаа тул ийнхүү санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг бүртгэх юм.
Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )