БОАЖЯ-ны ААНБ-д зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжлаа

2022 оны 02 сарын 21

Байгаль орчин, аялалын жуулчлалын яамнаас аж ахуй нэгж байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээг цахимжуулсан байна. Иргэд e-Mongolia платформоос дараах үйлчилгээг авах боломжтой.

Тодруулбал,

- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /

- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх

- Мэргэжлийн байгууллага / шинээр авах /

- Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /

- Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /

- Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах

- Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /

- Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага

- Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/

- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /

- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /

- Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага

- Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна.

Дээрх үйлчилгээг авахын тулд:

-Аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орох

-Үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.

Ийнхүү e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top