ОЛОН ӨНГӨ: Ковидын үеийн төгсөгчдийг ажилд авахгүй гэв үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Хөгжилтэй гэх үү, хөгийн гэх үү сонирхолтой зар олоод уншчихлаа.

Ажлын байрны нэгэн зар дээр "Ковидын үеийн төгсөгчдийг авахгүй" гэж тавигдах шаардлагадаа тусгажээ.

Ийм агуулгатай зар ганц бус нэлээд олон газрын ажлын байрны мэдээлэл дээр байх аж. Хүний эрхийн мэдрэмжгүй гэж хэлж болохоор энэ зарын дор олон ч хүн янз бүрийн тайлбар хийжээ. Зөв л гэнэ, буруу л гэнэ.  Гэхдээ хэн, нэгний зөв, буруу гэж үнэлэхээс үл шалтгаалан хүн төрөлхтөний өмнө нүүрлэсэн аймшигт халдварт өвчнийг хамтдаа даван туулах нь л чухал.

Цар тахлын үед цахимаар сурсан хүүхдүүдээ энэ мэтээр ялгаварлан гадуурхаад эхэлбэл ямар хэрэг байх билээ. Явцуу, ялгаварлан гадуурхсан энэ хандлагаасаа аж ахуй нэгжүүд салах хэрэгтэй. Та, бидний хандлага ямар байна, хөгжил ч түүнээс шалтгаална шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.57) 2022 оны 02 сарын 22

shalgaltaa dahiad uguhguiyu

0  |  0
Top