Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилчдын дунд “Эрдэмтэн(д) ажлын байрандаа” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан бол хүүхэд багачуудын дунд “Би эрдэмтэн” сэдэвт гар зургийн уралдаан, мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн уралдааныг 2021 оны 11 сарын 30-аас 12-сарын 24-ний хооронд нээлттэй зарлаж зохион байгууллаа.
Уралдааны мэдээллийг нээлттэй зарласнаар “ЭРДЭМТЭН(Д) АЖЛЫН БАЙРАНДАА” сэдэвт гэрэл зургийн төрөлд Нийслэл хотоос 17 оролцогч, Өмнөговь, Хэнтий болон Дархан-Уул аймгаас тус бүр 1 оролцогчийн нийт 116 бүтээл ирсэн бол мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн төрөлд нийслэл хотоос 7 оролцогч, Хэнтий болон Дархан-Уул аймгаас тус бүр 1 оролцогч 58 бүтээлээр өрсөлдлөө.
“БИ ЭРДЭМТЭН” сэдэвт гар зургийн уралдааныг БАЛЧИР, БАГА, ХҮҮХЭД гэсэн 3 насны ангилалаар явуулахад Балчир буюу 3-6 насны ангилалд Өвөрхангай аймгаас 1, Улаанбаатар хотоос 13 хүүхдийн 19 бүтээл, Бага буюу 7-10 насны ангилалд Дархан-Уул, Өвөрхангай аймгаас тус бүр 1, Өмнөговь аймгаас 2, Нийслэлээс 14 хүүхдийн 25 бүтээл, Хүүхэд буюу 11-16 насны ангилалд Өвөрхангай аймгаас 1, Өмнөговь болон Сэлэнгэ аймгаас тус бүр 2, нийслэлээс 8 хүүхдийн 14 бүтээл ирүүлснийг Монголын хүүхэд, залуучуудын авьяасыг дэмжих холбооны дэд ерөнхийлөгч А.Бат-Эрдэнэ, “Эрдэм” теле студийн редактор Ч.Энхжаргал, ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Баяннасан, ШУА-ийн мэргэжилтэн Н.Одонгарав нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллав
Балчир буюу 3-6 насны ангилалд 14 хүүхдийн 19 бүтээл ирүүлснээс 6 настай М.Цолмон 20 оноогоор тэргүүн байранд, 19 оноогоор 4 настай П.Маргадмаа, Т.Сондор нар дэд байранд, 18 оноогоор 5 настай Өвөрхангай аймгаас оролцогч Т.Лхагвасаүрэн, 17 оноогоор Улаанбаатар хотоос оролцогч Т.Уранзаяа, 6 настай Д.Сорхугтани нар Гутгаар байранд орсон байна.
ТЭРГҮҮН БАЙР | ||
20 оноогоор М.Цолмон /6 настай/
|
|
|
ДЭД БАЙР | ||
19 оноогоор Т.Сондор /6 настай/ |
19 оноогоор П.Маргадмаа /4 настай/ |
|
ГУТГААР БАЙР | ||
18 оноогоор Л.Төгсбаясгалан /5 настай/ |
17 оноогоор Т.Уранзаяа /5 настай/ |
17 оноогоор Д.Сорхугтани /6 настай/ |
ШАГНАЛТ БАЙР | ||
Б.Анхилуун /5настай/ |
Ц.Ижилбаяр /5 настай/ |
П.Арвин /5 настай/ |
Г.Ивээлхүслэн /6 настай/ |
Н.Өсөхбат /5настай/ |
Ц.Номунгэрэл /6 настай/ |
Ц.Өсөхбаяр /5 настай/ |
Б.Лувсанпэрэнлээ /6 настай/ |
|
Бага буюу 7-10 насны ангилалд 18 хүүхдийн 25 бүтээл ирүүлснээс 20 оноогоор 8 настай Б.Жаргалан Тэргүүн байранд, 18 оноогоор Т.Хатанзаяа, 17 оноогоор 10 настай Ж.Агь-Од нар дэд байранд, 17 оноогоор 10 настай Ө.Хээлэн, 7 настай Э.Мишээл, 15 оноогоор 7 настай Уянгахур нар гутгаар байранд тус тус шалгарсан байна.
ТЭРГҮҮН БАЙР | ||
20 оноогоор Б.Жаргалан /8настай/ |
||
ДЭД БАЙР | ||
18 оноогоор Т.Хатанзаяа /8настай/ |
17 оноогоор Ж.Агь-Од /10 настай/ |
|
ГУТГААР БАЙР | ||
17 оноогоор Ө.Хээлэн /10 настай/ |
17 оноогоор Э.Мишээл /7 настай/ |
15 оноогоор Ч.Уянгахур /7настай/ |
ШАГНАЛТ БАЙР | ||
С.Мөнхсаруул /10 настай/ |
Г.Ану /7 настай/ |
У.Ариунмөрөн |
Б.Бигрэл /7 настай/ |
Т.Маргад /7 настай/ |
Т.Сондор /7 настай/ |
Ц.наранжин /10 настай/ |
Б.Анхилзул /10 настай/ |
Д.Мөнхбат /10 настай/ |
Д.Юмжирдарьяа /8 настай/ |
П.Алтан /8 настай/ |
Ц.Өсөх-Ирээдүй |
Хүүхэд буюу 11-16 насны ангилалд 13 хүүхдийн 14 бүтээл ирүүлснээс 20 оноогоор 12 настай Ж.Намуун тэргүүн байранд, 19 оноогоор С.Хишигтогтох, 17 оноогоор Д.Нандин-Эрдэнэ нар дэд байранд, 16 оноогоор О.Золзаяа, Б.Мөнхсүлд, Б.Мишээлт нар гутгаар байранд тус тус шалгарсан байна.
ТЭРГҮҮН БАЙР | ||
20 оноогоор Ж.Намуун /12 настай/ |
||
ДЭД БАЙР | ||
19 оноогоор С.Хишигтогтох /16 настай |
17 оноогоор Д.Нандин-Эрдэнэ /14 настай/ |
|
ГУТГААР БАЙР | ||
16 оноогоор О.Золзаяа /15 настай/ |
16 оноогоор Б.Мишээлт /11 настай/ |
16 оноогоор Б.Мөнхсүлд /11 настай/ |
ШАГНАЛТ БАЙР | ||
Б.Золбоот /14 настай/ |
Л.Мандахбаяр /12 настай/ |
Б.Мөнхцацрал /15 настай/ |
Э.Цэцэн /11 настай/ |
Э.Азжаргал /12 настай/ |
А.Адьяасүрэн /13 настай/ |
Т.Энхийн-Од /16 настай/ |
“Эрдэмтэд ажлын байрандаа” гэрэл зургийн уралдаанд Дархан болон Хэнтий аймгаас тус бүр 1, нийслэлээс 18 оролцогчийн 116 бүтээл болон мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн төрөлд нийслэл хотоос 7 оролцогч, Хэнтий болон Дархан-Уул аймгаас тус бүр 1 оролцогч 58 бүтээлээр өрсөлдлөө. Гэрэл зургийн төрлийг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Баатар, дэд ерөнхийлөгч Я.Ариунбаатар, гишүүн П.Баттулга, Монцамэ агентлагийн гэрэл зурагчин Т.Чимгээ, ШУА-ийн гишүүн, академич Т.Ган-Эрдэнэ, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, орлогч дарга бөгөөд санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цогзолмаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж “Эрдэмтэд ажлын байрандаа” гэрэл зургийн төрөлд 87 оноогоор Байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга О.Соронзонболд тэргүүн байранд, 84 оноогоор ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хэрлэнчимэг дэд байранд, 78 оноогоор Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр гутгаар байранд, 75 оноогоор ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Маньдарь дөрөвдүгээр байранд, 74 оноогоор ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд-Аюуш тавдугаар байранд тус тус шалгарсан бол Шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдвээр 81 оноогоор Ц.Өлзий тэргүүн байранд, 69 оноогоор Б.Отгонбаяр дэд байранд, 68 оноогоор Ж.Бэгзсүрэн гутгаар байранд тус тус шалгарлаа.
“Эрдэмтэд ажлын байрандаа” гэрэл зургийн төрөлд
Байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга О.Соронзонболд |
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хэрлэнчимэг |
Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр |
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Маньдарь |
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд-Аюуш |
Цэрэнсамбуугийн ӨЛЗИЙ |
Баасансүрэнгийн ОТГОНБАЯР |
Жамсранжавын БЭГЗСҮРЭН |
Сэтгэгдэл ( 0 )