“Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээнд 1960 иргэнийг хамрууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын 12 хорооны айл өрхийг хамруулан “Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 8 хорооны 44 хэсгийн 1211 айл өрхийн 1960 иргэнийг хамруулан сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Засаг даргын тамгын газар, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, зорилтот хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улаан загалмайн хороодын ажилтан, алба хаагчид хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top