Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалаас суралцах зорилгоор “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг гурван үеийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Энэ үеэр “Хандлага, ур чадвар, офицер, ахлагчийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд оролцогчид санал бодлоо илэрхийлж, офицер, ахлагчийн манлайлал, ур чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн юм.
Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэсэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )