"ЮБИКАБ” ХХК 1000 машины янданд утаа шүүгч суурилуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ "ЮБИКАБ" ХХК-д такси үйлчилгээнд явж байгаа машинуудын янданд агаар шүүгч суурилуулах санал тавьж байлаа. Тэгвэл энэ дагуу өнөөдөр (2022.02.22) БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “ЮБИКАБ” ХХК-ийн захирал Намсрайдоржийн Отгонбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Тодруулбал, “ЮБИКАБ” ХХК эхний ээлжинд утааг буруулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн яндангаас агаарт ялгарах бохирдуулагч бодисыг шүүх утаа шүүгчийг өөрийн компанийн 1000 автомашины янданд суурилуулна. Цаашлаад компанийн үйлчилгээний 12000 автомашинд уриалах юм.

Мөн яндандаа утаа шүүгч суурилуулсан жолоочийг “UB cab Green” үйлчилгээнд шилжүүлж, татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах боломжтой болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top