БНХАУ: Үндэсний дата төвийн систем байгуулах төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлтийн үндэсний хороо, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг байгууллагууд хамтран мэдэгдэл гаргаж, Бээжин Тяньжинь Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойгийн нутаг, Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс, Өвөр Монгол зэрэг нутагт үндэсний тооцооллын чадварын холбоос газрыг байгуулж эхэлсэн бөгөөд үндэсний 10 дата төвийг байгуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр нийт Хятадыг хамарсан дата төвийн тогтолцоо ерөнхийдөө бүрдэж, “Дорнод нутгийн дата, Баруун бүс нутгийн тооцооллын төв ” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.Хятадын Хөгжил шинэчлэлтийн үндэсний хорооны Дэвшилтэт технологийн хэлтсийн хариуцлагатай хүн хэлэхдээ, одоохондоо Хятадын дата төвүүд гол нь Дорнод нутагт төвлөрч байна. Газар нутаг, эрчим хүч зэрэг нөөц баялаг хүрэлцэхгүй учраас Дорнод нутагт дата төвийг өргөн цар хүрээтэй хөгжүүлэхийн аргагүй болж байна. Хятадын Баруун бүс нутагт нөөцөөр баялаг, ялангуяа сэргээгдэх эрчим хүч баялаг учраас дата төвийг байгуулж, Дорнод нутгийн тооцооллын чадварын эрэлт хэрэгцээг хангах нөөц хүчинтэй юм гэжээ.“Дорнод нутгийн дата, Баруун бүс нутгийн тооцооллын төв ” төслийг хэрэгжүүлэх нь үндэсний тооцооллын чадварыг сайжруулахад тустай бөгөөд ногоон хөгжилд ашигтай юм. Хятадын Хөгжил шинэчлэлтийн үндэсний хорооны Дэвшилтэт технологийн хэлтсийн хариуцлагатай хүн хэлэхдээ, “Дорнод нутгийн дата, Баруун бүс нутгийн тооцооллын төв ” -ийг тодорхой хэмжээнд төвлөрүүлэн байгуулж хөгжүүлэх бөгөөд алхам дараатай байршуулан, ерөнхийлөн удирдан хөгжүүлж, алхам алхмаар гүйцэтгэж, шинэ үед хурдацтай оруулах хөтөлбөрийн дагуу бүтээн байгуулна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top