Тугтай өвгөд тулхгүй загнав

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

АН-ыг тараасан хэдэн өвгөд МоАХ-ны тугийг Д.Монголхүү гэдэг нөхөрт атгуулав. Гэхдээ Д.Монголхүүг болон тугийг “Женко”-гийн суган дороос сугалан гардуулав.

Цагтаа АН-ыг “Алтангадас”-тай хамтран хойморлож явсан АН-ын өвөг фракц МоАХ нь ийнхүү сарних замдаа нэгэнт орж, эмх замбараагаа алдсан хэрэг. Тус фракцыг сарниулах зөвлөгөөнд холбооны эзэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө ч очсонгүй.

Энэ үеэр нам, эвсэл, холбоо тараагчдын нэг С.Эрдэнэ “2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь, ардчиллын хайрыг даагаагүй” хэмээн гомдол мэдүүлсний цаана Х.Баттулга МоАХ-ны хүчийг нам болгож ашиглах вий гэсэн айдас илт цухалзана.

Харин жүжигчин Д.Сосорбарам “Монголын ардчилсан холбоо цаашид байх ёстой юу гэдэг нь зөвлөгөөнөөс хамаарна. Залуус сэрж 1990 оноос илүү одоогийн олигархжсан тогтолцооны эсрэг зогсч чадвал тун сайн. Харамсалтай нь, Монголын ардчилсан холбоо амьгүй, хүчгүй, үхээнц болоод 15 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хараат болсон. Тиймээс МоАХ  хэн нэгэн улстөрч, хувь хүнээс хараат бус болж чадвал хүн бүрийн эрх чөлөөг хамгаалж чадна. Үгүй бол Монголын ардчилсан холбоо тарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Монголын ардчилсан холбооны байрыг барьцаанд тавьсан тухай их яригдаж байна. Үүгээрээ холбогдох хүмүүс ял эдлэх ёстой” гэх зэргээр сүржигнэв.

Үнэн хэрэгтээ аливаа нам эвсэл холбооны тугийг нөгөөгөөс нэгэнд шилжүүлэн өгснөөр асуудал шийдэхгүй л дээ. Арга ядсан хүмүүсийн л ажиллагаа байх.

Тэгэхээр нэгдүгээрт, туг далбааг хэн нэгэнд өгөөд албан ёсны асуудал болохгүй. Хоёрдугаарт, тус холбоог 15 жил санхүүжүүлсэн Х.Баттулга зүгээр нэг тавиад өгөхгүй. Гуравдугаарт, МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүрэн цугларч, санал нэгдсэн үү гээд асуудал байгаа болохоор энэ фракци нэгэнт хоёр хуваагдлаа. Ардчиллын буянаар өндөр дээд албан тушаалаас эхлээд хөрөнгө мөнгөнд хүртэл туйлсан тугтай өвгөд тулхгүй л загнаж байна. Үүний цаана цадаж ханахгүй сэтгэл л байна гэж харахаас өөр аргагүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dn(66.181.161.78) 2022 оны 02 сарын 23

sur danzanguud icheendee 15 jil untaj bgaad say serj seree yu? 15 jil gaigui l umhiirchdee

0  |  0
one demokrat (66.181.179.51) 2022 оны 02 сарын 23

chiggis haan dormjolod oodgui yabdin shuu aharna uu uulen boldo budun dojon bayarhuu geluu gomo huure jingerled ged chma dehlehd chi booj uhne shde bi bas er hun booj uhjina.

0  |  0
demokrat komis(66.181.179.51) 2022 оны 02 сарын 23

mongol huni yaduu zuduu tarchig amdral bol ardchilsna anmburuutai shuu egj bododg zaluu hun baina mini aab ah naima har zah der dajgui baihad neeh muuhai reket tax huuli garag dnaimag min bulaaj hulgai hij hubidan abjila portuna shdee.ter har zah zodoon uimen der eregeti tanmira ih oodgui baila hun alachla .

0  |  0
one demokrati komite(66.181.179.51) 2022 оны 02 сарын 23

olon jil jag mongol geed neehl mundag shou higel jag tsga tulad irgene hailrah orobdoh setgel baihgui. jag mongil hun ulaanbatar erh ashig der ardchiksan anm ih muhia toglod.bid onoodr yaduu amdral burur bol ardchilsan nam shuu

0  |  0
1(66.181.179.51) 2022 оны 02 сарын 23

ardchilsan anm geel neeh muhia gahai nam shuu

0  |  0
1(119.40.103.6) 2022 оны 02 сарын 23

Д.Сосорбарам чи өөрөө хувьчилсан нэрийдлээр хулгайлсан АРД кино үзвэрийн газраа зориулалтын бусаар ажиллуулж хууль бусаар МӨНГӨ хүүлж байгаа учраас буцааж ТӨР-д өгөхийг ШААРДАЖ байна аа

0  |  0
Top