Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл энэ оноос Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой аж.
Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг аж ахуйн нэгж хамгийн доод талдаа 20 сая төгрөг дээд хэмжээ нь аж ахуйн нэгж 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой юм байна.
2022 оны Түншлэлийн хөтөлбөрийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрийн газар, Дэлхийн банктай хамтарч экспортын төсөлд ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдэд тавьдаг байсан хуучин шаардлагуудыг багасгасан. Жишээлбэл, сүүлийн хоёр жилийн дундаж орлого нь 150 сая төгрөгөөс дээш байж энэхүү хөтөлбөрт оролцдог байсан бол үүнийг 50 сая төгрөг болгон буурууллаа. Мөн заавал хоёр жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэсэн шаардлагыг нэг жил болгосон.
Тавигдах шаардлагыг нь бууруулан, өгөх боломжийг нь ихэсгэлээ. Хоёрдугаарт, энэ сонгон шалгаруулалт ил явагдаж, богино хугацаанд шийдвэрлэгдэнэ. Мөн хэд хэдэн субъектийн хамтарсан болон тус тусдаа өгсөн үнэлгээний нийлбэрийн дагуу шийдвэр гарна. Тийм учраас нэг хүнээс хэт хамааралтай биш олон субъектын салбарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ, мэргэжлийн холбоодын дуу хоолой үүнд илүү хүчтэй оролцоотой байх боломж гарч ирнэ” гэсэн юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
2022 оны Түншлэлийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч дараах мэдээллээ оруулна.
Мөн аж ахуйн нэгжүүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ХАМРАГДАХЫН ТУЛД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ.
АЖ АХУЙН НЭГЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
КЛАСТЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ:
• Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт (хуучин тоног төхөөрөмж биш байх):
• Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:
• Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:
Сэтгэгдэл ( 0 )