Өмнөд Солонгосын кино урлагийн шилдгийг шалгаруулдаг "2024 KBS Drama Awards" энэ сарын 11-ний өдөр болж өндөрлөлөө. Тус шагнал гардуулах ёслолоос энэ жил 90 нас хүрч буй жүжигчин И Сүн Жэ карьерийнхаа туршид анх удаа "Daesang" шагнал хүртжээ.
"Dog Knows Everything" киногоороо ийнхүү "Шилдэг жүжигчин"-ий шагнал хүртсэн тэрээр "Өнөөдөр энэ сайхан нандин шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Daesang-ийг ихэвчлэн түүхэн дүрүүд авдаг учраас би энэ шагналыг авна гэж бодоогүй. Жүжигчний ур чадварыг нэр хүнд болон бусад хүчин зүйлээр бус чухам хэр сайн жүжиглэж байгаагаар нь үнэлэх ёстой гэж би боддог. Энэ шагнал дан ганц миний шагнал биш ээ. "Dog Knows Everything" кинонд маш олон хүмүүс оролцсон. Хүн бүр урдаа байгаа ажлаа сайн хийсэн учраас энэ шагналыг авах завшаан тохиолоо.
Мөн бусад хүмүүст, тэр дундаа оюутнууддаа талархал илэрхийлмээр байна. Би Гачон их сургуульд 13 жил профессороор ажиллаж байна. Зураг авалтын улмаас шавь нартайгаа тэр бүр уулзаж чадахгүй үе олон байсан. Үүнд би маш их харамссан. Гэтэл тэд надад "Санаа зоволтгүй, профессор оо. Жүжиглэхдээ л анхаар, бид ч таны зассан замаар алхаж, тань шиг сайн жүжигчин болох болно" гэж хэлсэн. Үүнийг сонсоод би нулимс дуслуулсан. Би тэдэндээ маш их итгэдэг учраас бидний хамтын хүчин чармайлт өнөөдрийн үр дүнг авчирсан гэдгийг мэдэж байна. Маш их баярлалаа.
Өнөөдөр орой гэрээсээ болон танхимд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэдээ мөн баярлалаа. Амьдралынхаа туршид та бүхнээсээ маш их тусламж дэмжлэг авсан гэдгээ сайтар ухаарч байна. Маш их баярлалаа" хэмээн нулимс дуслуулан ярьсан байна.
Сэтгэгдэл ( 11 )
Шагнал арай л оройтсон бна. Тоглосон дүр болгон нь таалагддаг .Аугаа жүжигчиндээ баяр хүргэе
Аавтай минь чяцуу юм байна. Энэ үеийн хүмүүс монгол солонгос гэлтгүй бүгд сайхан хүмүүс байх юмаа. Зөв сайхан амьдарсны буян юм дөө.
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

Маш гоё жужиглэдэг бас ухаантай сайхан хун эруул энх йг хусье
Маш гоё жужиглэдэг бас ухаантай сайхан хун эруул энх йг хусье
Kkk de deed sang shagnal deed shagnal shuudee orchuulaad tavchildaa oilgolt sonin boloh geed bn shdee
Үнэхээр мундаг жүжигчин урт насалж удаан жаргаарай!!!!!
ene mundag jujigchin estoi sain jujigchin togloson kino buriig ni uzeh durtai \nyamr nertei kino bilee Huu ni tsagdaa eejiig nasaaraa zobooj arhi uuj zoddog bsan geed Aabiigaa uzdeggui , getel tsagdaagjnhaa ajiliin tuluu guiseer ar ger eh ehner huuhduudee marttalaa ajillasan Huu ni umgulugch ehneree salna geh ued l Aab ruugaa chemdanaa abaad ochihdoo l Aabigaa oilgoj eheldeg tuhai 1 goe kinond adilhan nas undur bolson emnelegt uhaangui amisgaliin apparattai ehneree see uilan uuchlal guij bui duriig mash mundag buteesen mash mundag haanii janjinii duriig buteej bsan
Bayrtai medee bn ih mundg jujigchin shu
Энэ сайхан жүжигчин 90 хүрч буй юм байнм.