“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сонсгол болно

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдэв дор сонсгол зохион байгуулах гэж байна.





Энэ хүрээнд уг сонсголыг зохион байгуулах Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн дарга Д.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд хуралдаж, агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж, бэлтгэл ажлаа хангаад байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top