Нийслэлээс гаргасан судалгаагаар иргэдийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг дарга энэ удаад иргэдийн санал, холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргасан. Өөрчлөлтөөр Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагийг 7:45 болгоод байна.
ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ХАРЬЯА СУРГУУЛЬДАА ЯВДАГГҮЙ
Улаанбаатар хотын иргэдийн 23 хувь нь буюу дөрвөн хүн тутмын нэг нь эмнэлгийн үйлчилгээ авахаар их тойруугийн бүс рүү нэвтэрдэг байна. Мөн зургаан хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ авахаар, зургаан хувь нь сургуулийн үйлчилгээ авахаар их тойруугийн бүс рүү нэвтэрдэг судалгаа гарчээ.
Бага сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 35 хувь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургууль, цэцэрлэгтэй явдаггүй байна.
10 ӨРХ ТУТМЫН 1 НЬ ТАКСИНД ЯВДАГ
Иргэдийн 70 хувь нь автомашины тоо хэт их болсон нь Улаанбаатар хотын замын түгжрэлийн үндсэн шалтгааны нэг үзэж байна. Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвдөө байрладаг болон хотын төвд зогсоол хүрэлцээгүй байдаг зэрэг шалтгаанууд нь 2 болон 3-рт эрэмбэлэгджээ.
Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар Улаанбаатар хотод 414 мянган өрх бий. Нийслэлийн өрхүүдийн 83 нь суудлын автомашинтай байна.
Мөн 10 өрх тутмын нэг нь таксинд явдаг аж. Хувиараа таксинд явж орлого олдог иргэдийн 78 хувь нь хагас цагаар буюу ажлын хажуугаар явдаг бол 22 хувь нь бүтэн өдөр таксинд явж замын хөдөлгөөнд оролцдог байна.
Иргэдийн 40 хувь нь хувийн машинаа унаж их тойруугийн бүс рүү 7 хоногийн 3-5 өдөр тогтмол зорчдог. Үүнийг ажил эрхлэлтийн байдлаар харвал хувийн байгууллагад ажилладаг иргэдийн машинтай зорчих байдал бага зэрэг илүү байна
Хувийн байгууллагын ажилчид 7 хоногт дунджаар 2.88 өдөр хувийн машинтайгаа Их тойруугийн бүс рүү ордог бол хувиараа бизнес эрхлэгчид дунджаар 3.08 өдөр Их тойруугийн бүс рүү зорчдог байна.
Улсын дугаарын хязгаарлалтын хэрэгжиж буй байдал иргэдийн үнэлгээ
Жолооч нарын 60 хувь нь дугаарын хязгаарлалт сайн мөрдөгдөж байгаа гэж үзсэн бол 11 хувь нь мөрдөгдөхгүй байна гэж үнэлжээ.
Мөн жолооч нарын 82 хувь нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцдоггүй бол 11 хувь нь заримдаа, долоон хувь нь байнга оролцдог байна.
Сэтгэгдэл ( 6 )
бүх сургуулийг 1 стандартад хатуу барьж зөвхөн харьяа сургуульдаа сурахыг журмаар тогтоовол хэрэгтэй байхаа Яагаад өрөнхий боловсролыг харилцан адилгүй орчин нөхцөлд ялгавартай авах естой вэ хүүхдүүд
б
Хотын төвийн сургууль сайн гэж нэгнээсээ өрсөж хамаг байдгаа өгч хүүхдийн цаг завыг барж ингэх шаардлагагүй шүү дээ\n
Хэт шавааралдсан барилга барихийг бүрмөсөн хорих хэрэгтэй,хотын зах руу сайн сургууль олныг байгуулвал бас үр дүнтэй шийдэл болно
Түгжрэлийн бурууг хүүхдүүдэд өгөхөө болио жилд маш олон машин инпортоор орж ирж байхад ганцхан зам л тавьдаг шүүдээ машин оруулж ирж байнаа л бол явах замы нь барих ёстойшдээ
Өглөө,орой ажилд явах,тарах цагт автобусаа 1-р эгнээгээр явуулмаар байнаа.